본문 바로가기

개인정보 처리방침

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

 

Primeonell.net нь Праймван ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд Праймван ХХК-с худалдаалж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээс цахимаар худалдан авах боломжтой. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр PRIMEONELLC.NET сайтаар үйлчлүүлнэ үү.

  1. Худалдан авагч захиалга хийхийн өмнө журамтай танилцсанаар манай үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Захиалга хийгдсэнээр PRIMEONELLC.NET нь Праймван ХХК болон худалдан авагчийн хяналтанд захиалга, хүргэлтийн үйл ажиллагааг явуулна. PRIMEONELLC.NET нь 24 цагийн үйл ажиллагаатай, энэ хугацаанд хэрэглэгч захиалга хийж болно. Онлайн худалдааны мэргэжилтэн нь Даваа-Бямба гаригуудад 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна. Сайтын аюулгүй байдлыг компани бүрэн хариуцна. PRIMEONELLC.NET МУ-ын ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4-р зүйлийн 3-р дугаар заалт болон 5-р зүйлийн 4-р заалтыг мөрдөж ажиллах ба 5-р зүйлийн 1-р заалтыг хэрэглэгч өөрөө хангах ба PRIMEONELLC.NET хариуцлага хүлээхгүй болно. Худалдан авагчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг цахим зурвас болон 76088184 утсаар хүлээн авч зохих журмын дагуу шийдэж өгнө.

 

БАРАА ЗАХИАЛГА, ХҮРГЭЛТ

 

PRIMEONELLC.NET

ХУДАЛДАН АВАГЧ

Захиалагчийг барааны мэдээллээр хангана.

Хэрэглэгч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцана. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн худалдааны мэргэжилтэнтэй холбогдоно. Бараанд аливаа нэмэлт санамж байршсан бол дагаж мөрдөнө. Санамжийн дагуу үйлдэл хийгээгүйгээс захиалагчид үүссэн хүндрэлийг PRIMEONELLC.NET нөхөрсгөөр зохицуулахыг эрмэлзэнэ.

Захиалагчийн барааны худалдан авалтын талоныг хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаяг руу илгээнэ.

Захиалга хийх явцад өөрийн мэдээллийн үнэн зөв эсэхийг худалдан авагч бүрэн хариуцна.

Баталгаажсан худалдан авалтыг нөхцөлийн дагуу хүргэлтэд хуваарилна

Худалдан авагч өөрийн сонгосон бараагаа захиалж төлбөрөө бүрэн шилжүүлсний дараа захиалга баталгаажна. Төлбөрийг төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад байгууллагын нэр регистерийн дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу.

Барааг бүрэн бүтэн хүргэж өгнө. Захиалагчид хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаас хойш барааг захиалагчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.

Захиалагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээж авна. Хүндэтгэх шалтгааны улмаас барааг хүлээн авахдаа шалгах боломжгүй байсан бол 24 цагийн дотор шалгаж мэдэгдэнэ. Аливаа асуудал мэдэгдээгүй бол хэвийн хүлээж авсанд тооцно.

Захиалгын мөнгийг илүү шилжүүлсэн, захиалсан барааг цөөрүүлсэн, хэсэгчлэн болон бүрэн цуцалсан үед захиалагчид хамаарах мөнгийг буцаан олгоно.

Захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн PRIMEONELLC.NET захиалагчид мөнгөн буцаалт хийх бол захиалагч өөрийн Овог Нэр Регистрийн дугаар, буцаалтын мөнгө хөлээн авах дансны дугаар, Банкны нэрийг PRIMEONELLC.NET д явуулна. Дээрх мэдээлэл бүрэн гүйцэт ирэх хүртэл мөнгийг буцаан олгох боломжгүй.

Захиалагчийн бүртгүүлсэн хаягт, утасны дугаарын дагуу холбоо барьж хүргэлт хийнэ.

Захиалагч бараа хүлээн авах хаягтаа тохирсон хугацаанд барааг хүлээж авна. Холбоо барих утсыг нээлттэй байлгана.

 

ТӨЛБӨР, ТООЦОО

 

Төлбөрийг төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу.Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно. Төлбөрийг дараах нөхцөлөөр хийнэ.

  1. Дансаар
    БАНК ХООРОНД 3 сая төгрөгөөс дээш гүйлгээг ажлын өдөр 16 цагаас хойш эсвэл амралтын өдөр хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөр 11 цагаас хойш төлөгдөхийг анхаарна уу. Хүргэлт төлбөр төлснөөс хойш хүргэгдэнэ.

Цахим хэтэвчээр Төлбөрийн бусад аппликейшн ашиглан Банкны хоорондын шилжүүлгээр зөвхөн компаний дансруу шилжүүлнэ.

Хаан банк: 5125083173 ПраймВан

            5030192858 Буяндэлгэр / НӨАТ баримт авдаггүй байгууллага бол /

Худалдаа хөгжлийн банк: 458041502 ПраймВан

 

ХОТ ДОТОРХ ХҮРГЭЛТ ХИЙХ ХЯЗГААРУУД

 

  1. Баруун зүгт: Номин Агуулах Худалдаа 22-н товчоо салбар, Орбитын эцсийн буудал
  2. Зүүн зүгт: Баянзүрхийн товчоо, Шар Хадны эцсийн буудал, хуучнаар Гачууртын цагдаагийн пост 
  3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд 
  4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Нисэх болон Яармаг.